УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзахаар чуулганы танхимаас гарсан билээ. 

Яг одоо Их хурлын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзаж байна. Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна. Уг асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболд твиттер хуудас дээрээ өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "4 гишүүн хуулийн дагуу л шаардлага тавиарай. Асуудал байгаа бол танхимдаа орж ирээд, суудалдаа суугаад ярих хэрэгтэй. Чуулганд суух нь та бүхний үүрэг шүү. 40 гишүүний ирцтэй чуулган хэвийн үргэлжилж байна" гэжээ. Мөн сайд томилох асуудал дээр "Хөдөө аж ахуйн сайдыг нь томилоод өгье гээд 14 хонолоо. Чухал салбар сайдгүй удаж байна. Засгийн газрыг элэг бүтэн болгоод өгье гэхээр Ерөнхий сайд, сайдууд чуулганд орж ирэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Засгийн газар төрийн ажлыг гацаахаа болих хэрэгтэй!" гэж жиргэжээ.