УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой. Гэвч УИХ-ын 40 гишүүн чуулганы танхимд орж ирэхгүй буйн улмаас хуралдаан эхлэхгүй байна.

УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг танхимд орж ирэхийг, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг үүргийнхээ дагуу ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.

Мөн тэрээр "УИХ-ын даргыг огцруулна гээд чуулганы танхимын үүдэнд зогсож байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд нар танхимд орж ирж, асуудлаа хэлэлцэнэ үү. Хуулийн дагуу төрийн ажлыг үргэлжлүүлэх ёстой. Байнгын хорооны дарга Дамба-Очир, М.Оюунчимэг, Элдэв-Очир нар чуулгандаа оролцож, үүргээ биелүүл" хэмээн чуулганы танхимаас хэллээ.

2018.12.6 өдөр