Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж байна.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Багш нарын ажил хаялт энэ намар нэлээд том давалгааг үүсгэлээ. Цалин бага байгаа нь үнэн. Нэмэх ч шаардлагатай. Гэвч боломж нь хомс буй тул талууд нүүр тулан уулзаж, асуудлыг ярилцаж, зөв гарц шийдэл олох нь зүйтэй. Харамсалтай нь ингэж уулзаж, ярилцалгүй нөхцөл байдлыг улам хүндрүүллээ.

Төр засгийн байгууллага, удирдлагууд иргэдийнхээ дунд орж, санал бодлыг нь сонсох, ярилцах, хамтын шийдвэр гаргах нь илүү өгөөжтэй. Ингэж чаддаггүйгээс ажил хаялт, жагсаал цуглаандаа хүрч, эцэст нь арга буюу буулт хийх замаар асуудлыг шийддэг жишгийг халах цаг болсон" гэдгийг онцоллоо.

Чуулганы нээлт үргэлжилж байна.