УИХ-ын дарга асан М.Энхболдын сонгогдсон ТӨВ аймгийн хэсэг залуучууд түүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа. Тодруулбал БНХАУ-ын "Шинжан шинфа" ХХК-с нэг өдрийн дотор 20 тэрбум төгрөг авсан хэмээн үзэж байна гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд 2017 оны Цагаан сарын баяраар 100 ам.долларын дэвсгэртээр ахмадуудтай золголт хийж байсан. Зөвхөн золголтод дунджаар 80 сая төгрөг зарцуулсан. Энэ их мөнгө хаанаас гараад байдаг юм бэ. Энэ хүн тийм их мөнгөтэй хүн үү. Мөн өнгөрсөн зургадугаар сараас хойш Төв аймгаас сонгогдсон өөрийн 28-р тойргийн арваад сумдаар 600 орчим хүнийг аялуулсан. Үүнийг тооцвол дунджаар 600-700 сая орчим төгрөгийн зардал гарахаар байна.

М.Энхболд нь 11 жилийн хугацаанд 3-4 тэрбум төгрөгийг зөвхөн сонгогдохын тулд ийм хэрэгцээгүй зүйл болгон тараажээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш тойргийнхоо 600 орчим сонгогчийг гадаадад аялуулсан байна. 28 дугаар тойрог нь 10 орчим сумтай бөгөөд нэг сумаас 60 орчим хүнийг гадаад руу аялуулсан гэх мэдээлэл бидэнд бий. Аялуулсан нэг хүнийх нь зардлыг хамгийн багаар буюу нэг сая төгрөгөөр бодоход тэр зургаадугаар сараас хойш 700 сая орчим төгрөгийн зардал гаргажээ. Энэ бүх хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ. Иймээс  Төв аймгийн залуус өөрсдөө түүнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна" гэлээ.