УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй 2 дахь жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.

Уг жагсаалд оролцогчид болон жагсаалыг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар жагсаалын үеэр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, огцрохыг шаардаж буй шаардлагаа өгсөн. Харин УИХ-ын дарга М.Энхболд уг шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн юм.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим хуудаснаа "Хууль бусаар биш хуулийн дагуу УИХ-ын даргын ажлаа өгөхөд бэлэн байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өчигдөр УИХ-ын ТББХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн. Би хуулийг дэмжиж байгаа. Гишүүд, жагсагчдад 3 хуудас шаардлагын хариуг өгсөн ч тэд хүлээж авахгүй гарсан" хэмээн байр сууриа илэрхийлжээ.