Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор хүн бүрийн мэдэж байх шаардлагатай менингококкын халдварын шинж тэмдгийг хүргэж байна.

Шинж тэмдгүүд:

  • Гэнэт өндөр халуурах
  • Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
  • Хүүхэд уйлагнаж, тавгүйрхэх
  • Гэдэс өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
  • Толгой өвдөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Хүзүү хөших, ухаан санаа самуурах
  • Бүх биеэр тууралт гарна. (Ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно.

Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд маш яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.


Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар