МОСКВА. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалахын яам Мексиктэй залгаа хилийн дагуу хананы хэсгийг босгоход зориулж “Southwest Valley Constructors” компанитай 646 сая ам.долларын гэрээ байгуулжээ.


Гэрээнд зааснаар барилгын ажлыг 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр дуусгахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад 4 компани оролцсоноос Нью-Мексико мужийн Альбукерке хотод төвтэй “Southwest Valley Constructors” компани тэнцсэн байна. 



Энэ сарын 10-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хананы 128 км урт хэсгийг барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларын шилжүүлгийг баталсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг