МЕХИКО. /BBC/. Мексикт 2017 онд газар хөдлөх үеэр баатарлаг үйлс бүтээж, олны хүндэтгэлийг хүлээсэн аврагч нохой есөн жил үүрэг гүйцэтгэсний дараа чөлөөндөө гарчээ.

Лабрадор үүлдрийн Фрида нэртэй нохой Мексик, Хаити, Гватамел, Эквадорт 53 аврах ажиллагаанд оролцож, 12 хүний амийг аварч, 40 гаруй цогцос илрүүлсэн байна. 

“Хэцүү цаг үед Фридаг хуцахад итгэл найдвар төрдөг. Тэр өөрийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн” гэж Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч хэлжээ. 

2017 онд 300 гаруй хүн харамсалтайгаар амиа алдсан газар хөдлөлтийн үеэр нүдэндээ хамгаалалтын баг зүүж, нурсан сургуулийн барилга дундуур хэн нэгнийг хайж буй Фрида дэлхий дахины анхаарлыг татаж байсан юм.

Мексикийн Тэнгисийн цэргийн нохой сургах төвд болсон арга хэмжээний үеэр нохой сургагчид 10 настай Фридагийн нүдний баг, гутлыг тайлж, түүний амьдралын өөр нэгэн үе эхэлж буйг тохиолдуулан хаздаг тоглоом бэлэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг