Мексикийн Оахака мужийн Эройка-Сьюдад-де-Тлахьяко хотын дарга Алехандро Апарисиог албан тушаалдаа орсноос нь хойш нэг цагийн дараа буудсан хэрэг өнгөрсөн мягмар гарагт гарсан тухай мужийн ерөнхий прокурорын газар мэдэгджээ.

Хотын шинэ даргыг даруй эмнэлэгт хүргэсэн хэдий ч шаархаа даалгүй нас барсан байна. Энэ хэргийн улмаас өөр 4 хүн бэртэж гэмтжээ. Бэртэж гэмтсэн нэг хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.

Хотын даргыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор нэг сэжигтнийг баривчлан саатуулаад байгаа аж. Энэ хэрэгтэй холбогдуулан Оахака мужийн амбан захирагч Алехандро Мурат амиа алдсан хотын даргын гэр бүлийнхэн хийгээд хотын оршин суугчдад эмгэнэл илэрхийлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости