МЕХИКО. /TASS/. 2006 онд “Уругвайн гоо бүсгүй”-н тэмцээнд түрүүлж байсан Фатими Давилагийн цогцос Мексикийн нийслэл Мехико хотын нэгэн зочид буудлаас олдсон тухай “El Universal” сонин мэдээлэв.

Бүсгүйн цогцсыг ариун цэврийн өрөөнөөс олжээ. Урьдчилсан мэдээллээр, 31 настай байсан Уругвайн иргэн Фатими Давила амиа егүүтгэсэн байж магадгүй байна. Тэрбээр ажлын ярилцлаганд орохоор Мехико хотод 4 дүгээр сарын дундуур иржээ.

Мексикт өнгөрсөн жил 33.3 мянга гаруй хүн амиа алджээ. Нөхцөл байдал энэ онд улам дордсоор байгаа аж. Албан ёсоор мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн тоо 8.73 мянга байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 орчим хувиар илүү байжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг