Меган Марклийг Английн өв залгамжлагчтай хуримаа хийсэнээс хойш 5 сарын дараа түүний экс нөхөр хуримаа хийжээ.

Меган  Маркл 2004 онд Энгельсонтой танилцаж, 2011 онд Ямайкад гэрлэхээсээ өмнө зургаан жилийн турш болзсон аж. Тэд хоёр жилийн дараа салсан юм.

Меган Марклын хуучин нөхөр Тревор Энгельсон 32 настай, хоолны дэглэмийн мэргэжилтэн Трэйси Курландтай хуримаа хийжээ. Телевизийн продьюсер Энгельсон өнгөрсөн зургадугаар сард түүний экс эхнэр Английн ханхүү Харритай хуримаа хийснээс хоёр долоо хоногийн дараа сүй тавьсан байна. 

Хурим Калифорни муж улсын Хидден Хиллийн хувийн байшинд болсон гэнэ. 

Сонирхуулахад,  Энгельсоны эхнэр Трейси Курландын аав 2006 оны санхүүгийн хямралаас өмнө АНУ-ын томоохон банкны хувьцааны арилжаанаас 152 сая фунт стерлингийг орлого олсон байна.


Меган Марклийн экс нөхөр Тревор Энгельсонийн хамт

Меган Маркл, ханхүү Харри нарын хурим