ТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг Өмнөд Курилийн Итуруп аралд айлчилсантай холбогдуулан ихээхэн харамсаж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яамнаас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

“Иймэрхүү айлчлал нь хойд газар нутгийн талаар /Курилийн арлуудын өмнөд хэсгийг Токио ийнхүү нэрлэдэг/ баримталж буй Японы байр суурьтай зөрчилдөж байна” гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд дурдсан байна. Мэдэгдэлд мөн Медведевийн энэхүү айлчлал нь “хүлээн зөвшөөршгүй бөгөөд Орос-Японы харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэж цохон тэмдэглэжээ.

“Найрамдлын гэрээ байгуулах зэрэг Орос-Японы харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй алхмуудыг хийхийг бид  Оросын талд уриалж байна” гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг