Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлууд батлагдсан графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн явагдаж буй. Батлагдсан хуваарийн дагуу Зогсолт №10 буюу 5вгдж магистралийн хуваарьт өөрчлөлт орсныг "Улаанбаатар дулааны сүлжээ" компаниас мэдэгдлээ.

БАТЛАГДСАН ГРАФИК: 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5-ны хооронд 6 хоног /5вгдж магистраль/

ШИНЭЧИЛСЭН ХУВААРИЙН ГРАФИК: 8 дугаар сарын 05-11-ны хооронд 6 хоног засвар үйлчилгээ хийгдэхээр боллоо.

Байршил: Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, 21 сургууль, Бөхийн өргөө, 13 хороолол ДДТ-24, 25, 14 хороолол, Аман хуур хотхон, Сансар 12, 15 хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус дээрх засварын хугацаанд түр хязгаарлагдана.