Хувийн мэдээлэл зөрүүтэйн улмаас НӨАТ-ын сугалааны урамшуулал нь буцаагдсан иргэд хувийн мэдээллээ залруулж, хүсэлтээ баталгаажуулах шаардлагатай.

Та бүртгэлийн мэдээллээ залруулсны дараа сугалааны хонжвор цэсэнд урамшуулал авах хүсэлтээ дахин гаргана.

Хэрэв Та 2020 оны 12 дугаар сарын 15-ны  дотор хүсэлтээ баталгаажуулахгүй бол таны урамшуулал цуцлагдана.


Сугалааны хонжвор буцаагдсан тохиолдолд ибаримт аппликейшнаар хүсэлт гаргах заавар


НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнгөрсөн ням гарагт буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-нд явагдсан. Тус тохиролд  2020 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34.226.375 баримт  хамрагджээ.

Үүнээс:

  • 30 сая төгрөгийн 1
  • 5 сая төгрөгийн 3
  • 3 сая төгрөгийн 27
  • 1 сая  төгрөгийн 302
  • 100 мянган төгрөгийн 3055
  • 30 мянган төгрөгийн 30,712 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 56770184 

Тохирлын супер шагнал 40 сая төгрөг байсан бөгөөд супер азтан тодроогүй. Супер сугалааны дугаар 35770402.



Эх сурвалж: Татварын ерөнхий газар