“Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн даатгал нь таны эрүүл мэндээс үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцана.

 

Даатгуулагчийн үүрэг:

Даатгуулагч “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ.

Шимтгэл төлж буй хэлбэрээр нь шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг болон төр хариуцан төлж буй даатгуулагч гэж 2 ангилна.


Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчид:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  3. Малчин
  4. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  5. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна


Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид:

  1. 18 хүртэлх насны хүүхэд
  2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  3. Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  5. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  6. Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг

 

Шимтгэлийн тухайд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар бүлэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан зааж өгсөн бөгөөд шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг юм. Тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 мянган төгрөг байсан бол 2020 онд 420.000 төгрөг болж өөрчлөгдсөн.

Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба  ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө. 

Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн,  гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тус тус өөрөө төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлбөл хэдэн төгрөг болох вэ?


Эрүүл мэндийн даатгалтай, даатгалгүй байхын ялгаа юу вэ?

- Эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдээ хуваалцах боломжтой. 

Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100 хувь өөрөө хариуцах мөн эрүүл мэндийн даатгал нь заавал төлөх албан журмын даатгал тул төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээтэй байдаг.



Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар