Энэхүү нийтлэлээрээ уншигч танд алтан бөгжний төрөл хийгээд онцлогийг танилцуулж байна. 

Алтан бөгж нь ягаан буюу сарнайн ягаан алт, шар, цагаан алт гэсэн үндсэн гурван төрөлтэй. Үнэт металлийн хувьд ялгаагүй хэдий ч харагдах өнгөний хувьд харьцангуй өөр. Ямар өнгөтэй алтан бөгж сонгох нь үнээс нь бага зэрэг шалтгаалах боловч гол төлөв хувь хүн өөрөө алийг нь таалахаас хамаарах учиртай. 

Дээрх гурван төрлийн алтны онцлог, давуу талуудыг хүргэж байна.


Цагаан алт


Цагаан алтан бөгж нь цэвэр алт болон никель, мөнгө, палладиум зэрэг металл холилдсоноор бүтдэг ба ихэнхдээ родиумаар бүрсэн байдаг. Тэгэхээр цагаан алт нь үнэт металл мөн боловч тэр чигтээ алт биш юм. Бусад металлууд нь алтыг илүү бэхжүүлдэг болохоор үнэт эдлэл хийхэд илүү урт настай болгодог. Цагаан алтан бөгжний үнэ нь каратаас (14K ба 18K), мөн хэдий их хэмжээний металл орсноос хамаардаг. Зах зээлийн үнэ нь дунджаар 500 мянгаас 10 сая төгрөгийн хооронд байдаг. Үүнд борлуулагчийн зардал, алтны агууламж, бөгжний загвар зэрэг орно. 

Давуу талууд:

  • Платиниум бөгжийг бодвол үнэ нь ялимгүй хямд.
  • Орчин үед шар алтнаас цагааныг илүүд үздэг болсон.
  • Илүү бат бөх металлуудтай холилдсоноороо шар алтыг бодвол илүү урт настай бас зурагдахгүй.
  • Шар алтыг бодвол цагаан өнгийн алмазыг илүү гэрэлтүүлж өгдөг.
  • Цайвар арьсны өнгөтэй эмэгтэйчүүдэд илүү зохидог.

Сул талууд:

  • Өнгө болон гялгар байдлаа хадгалахын тулд хэдэн жилдээ нэг удаа родиумаар бүрүүлж байх хэрэгтэй. Энэ процесс нь тийм ч үнэтэй биш бөгөөд хэрвээ та үнэт эдлэлийн газраас худалдан авбал ихэнх нь үнэ төлбөргүй хийж өгдөг.
  • Никельтэй холилдсон байвал зарим хүнд харшлах магадлалтай. Гэвч никелиэс бусад металлтай хольсон тохиолдолд ямар ч харшил үүсгэхгүй. 


Шар алт

Шар алтан бөгж нь цэвэр алтыг зэс юмуу цайртай хольсноор хийгддэг. 

24К - 99.9 хувийн цэвэр алт
22К - 91.7 хувийн цэвэр алт
18К - 75 хувийн цэвэр алт
14К - 58.3 хувийн цэвэр алт

Карат ихтэй байх тусам цэвэр алтны агууламж өснө. Гэвч цэвэр алтны агууламж их байх тусам хэврэгшинэ. Тиймээс ихэвчлэн 14К эсвэл 18К алтыг сүйн, хуримын бөгжүүдэд ашигладаг.

Давуу талууд:

  • Бусад алттай харьцуулбал харшил үүсгэх магадлал хамгийн бага.
  • Түүхэн дэх хамгийн нэр хүндтэй металл
  • Алтны хамгийн цэвэр өнгө
  • Бусад алтнуудтай харьцуулахад хамгийн арчилгаа багатай
  • Хамгийн уян металл учир дарханууд ажиллахад хамгийн хялбар
  • Бор арьстай бүсгүйчүүдэд илүү зохидог.
  • Сул өнгийн алмазыг илүү гэрэлтүүлж харагдуулна.

Сул талууд:

  • Байнга арчиж, цэвэрлэх хэрэгтэй
  • Амархан зурагддаг

Дүгнэлт: Цагаан болоод шар алтны гол ялгаа нь ердөө л өнгө. Цагаан алтыг цагаан өнгийн металлтай хольдог бол шар металлийг шар өнгийн металлтай холино. Үнийн хувьд ижил.


Сарнайн ягаан алт

Сарнайн ягаан алт нь цэвэр алтыг зэс юмуу мөнгөтэй хольсноор онцлог. Зэсийн орц их байх тусам илүү улаан ягаан харагдана. Хамгийн нийтлэг нь 75 хувийн цэвэр алтыг 25 хувийн зэстэй хольсноор 18К сарнайн ягаан алт гарна. Энэ төрлийн алтан эдлэл өнгөө алддаггүй ч бусад алттай адил ойр ойрхон цэвэрлүүлж, өнгөлүүлж байх шаардлагатай. 

Давуу тал: 

  • Орчин үед тренд болж байгаа
  • Сарнайн ягаан өнгө нь хамгийн дур татам металл гэх алдрыг дагуулсан.
  • Ихэнх тохиолдолд зэсийн хольцтой учир нөгөө 2 өнгөнөөсөө илүү боломжийн үнэтэй байдаг. 
  • Мөн зэстэй холилдсон тул бат бөх. 
  • Бүх л арьсны өнгөтэй зохицно.

Сул тал:

  • Харшил үүсгэх магадлалтай.
  • Хэдий тренд болж байгаа ч бусад алтаа бодвол харьцангуй бага олдоцтой.


Ягаан, Улаан, Сарнайн ягаан алтны ялгаа

Эдгээр нь бараг л адилхан боловч агууламж болоод өнгөний хувьд багахан зөрүүтэй. Бүгд 75 хувийн цэвэр алт агуулдаг ч хольцны хувьд ялгаатай байдаг. 

Ягаан алт - 75 хувьдаа цэвэр алт 20 хувьдаа зэс 5 хувьдаа мөнгө агуулдаг.
Улаан алт - 75 хувьдаа  цэвэр алт 25 хувьдаа зэс агуулдаг.
Сарнайн ягаан алт - 75 хувьдаа алт 22.25 хувьдаа зэс 2.75 хувьдаа мөнгө агуулдаг.

Дүгнэлт: Ямар алмазтай ямар өнгийн алтыг хослуулах вэ гэдэг нь таны л сонголт байх хэдий ч ерөнхий онцлогийг нь мэдэж байхад илүүдэхгүй.


Эх сурвалж: Diamond