Хонконг дахь McDonald's нь Big Macs, шарсан төмс, Apple Pies-ийн "бялуу"-ны дэргэд гэрлэхийг хүссэн хосуудад зориулан хуримын үдэшлэг санал болгож байна.

Одоогийн байдлаар 15 салбар ресторанд хуримын ёслолыг 2999 ($ 380) -9999 ($ 1,275) хүртэлх хонконг долларын үнээр 4 өөр багцын сонголттойгоор хийх боломжтой. 

Хамгийн хямд багц болох “Аз жаргалын үдэшлэг” нь хоёр цагийн турш байр түрээслэх, аудио төхөөрөмж, MC үйлчилгээ орно. 

Хамгийн үнэтэй багц болох “Мөнхийн хайрын үдэшлэг”-т дээр дурьдсан үйлчилгээнүүд багтахаас гадна хуримын бөгжний хэлбэртэй шаарнууд, шаараар хийсэн цэцгийн цомирлог, McDonald's-ийн дүрүүд болон 50 хүртэлх хүний урилга багтжээ.

Тус арга хэмжээг 2011 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд хосууд ч онцгой үдэшлэг зохион байгуулахаас татгалздаггүй гэнэ. Америкийн youtuber Сафиа Нигаард нь сүйт залуу Тайлер Уильямсын хамт аялахдаа уг арга хэмжээнд оролцсоноор тус үдэшлэг урьд урьдынхаас илүү олны анхаарлыг татах болжээ.


Нигаард нь Энэтхэг Дани гаралтай ба түүний 22 минутын хуримын бичлэгийг 9 дүгээр сарын 29-нд нийтлэгдсэнээс нь хойш 5 сая гаруй удаа үзжээ. Нигаард "жинхэнэ хурим нь АНУ-д болно" гэдгийг тус бичлэгийн үеэр илэрхийлсэн ч Хонконгийн McDonald's-д хийсэн хурим нь жинхэнэ гэрч байсан гэдгээрээ бодит хуримаас ялгаагүй аж.

Хонконг дахь McDonald's хуримын багц санал болгосноор хуримын уламжлалт өндөр зардлыг бууруулаад зогсохгүй баяр ёслолыг илүү сонирхолтой болгодог байна.