Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Нийгмийн даатгалын сангийн 484,3 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байгаа. Энэхүү хөрөнгийг Улаанбаатар, Голомт, Капитал, Капитрон, Хаан, Худалдаа хөгжил, Чингис, Кредит, Тээвэр хөгжил, Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалт, Төрийн банкинд байршуулсан. Монголбанкны үнэлгээгээр эдгээрт эрсдэлтэй хоёр том банк байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал шиг нөхцөл үүсч болзошгүй. Анхааруулаад хэлээд явж байна” гэдгээ өчигдөр /2020.08.18/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ сануулсан юм.

Энэхүү мэдэгдлийн дараа Монголын банкны холбоо мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд үйл ажиллагаа нь доголдсон банк байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдээд хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсаж байгааг дурджээ.