МОСКВА. /АиФ/. “Матрикс” киноны шинэ анги буюу 4 дүгээр ангийг бүтээх ажил эхлээд байгаа тухай “Francetvinfo” цахим хуудас мэдээлэв. Шинэ ангид өмнөх ангид Неогийн дүрийг бүтээж байсан Канад гаралтай Америкийн нэрт жүжигчин Киану Ривзийн оронд Америкийн жүжигчин Майкл Б.Жордан тоглох аж.

Project Ice Cream” нэртэй кино зураг авалтын шинэ төслийг Чикаго хотод 2020 онд эхлүүлэх аж. “Матрикс” киноны шинэ ангийг Вачовскийн эгч дүүс бүтээх юм байна. 

Жүжигчин Майкл Б. Жордан нь “Хар ирвэс”, “Creed зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг