Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Буянт голын бага гүүр” гэдэг газар “Тоёото рамбо” загварын автомашины жолооч ургаа мод мөргөсөнөөс автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 01 сарын 12-ны шөнийн 03:50 цагт хүлээн авч эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан  04:00 цагт очсон аж. Аврагчид 15 минут ажиллаж  41 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.