Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтын хүрээнд Pruis маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгионохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын хяналтын цэгийн шалгалтаар Pruis маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамалыг орон нутгаас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ. Иргэн Г, Ц-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж: НМХГ