Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Түшлэг” гэдэг газар зам тээврийн ослын улмаас төмөр хийцэд хүн хавчуулагдан хүндхэн нөхцөл байхад тус аймгийн аврагчид амжилттай ажиллан аварчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 18:28 цагт хүлээн авсан байна. 

Хэргийн газарт Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан П-ийн “Приус-20” загварын автомашин, Ж-ын “Митцубиши-РВР” загварын автомашинтай мөргөлдөж, 35 настай, эмэгтэйн зүүн хөлний сарвуу хэсэг автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч бүсгүйг хийцээс гаргахын тулд 55 минут ажиллаж Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.