Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин нэмэгдэж, Тэшигийн гүүрийн далан сэтэрсэн тул Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын захирамжаар тус гүүрээр нэвтрэх хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хаажээ.

Тус захирамжид:

"Үргэлжлэн орсон олон хоногийн борооны улмаас Эгийн голын гүүрний далан сэтэрч авто машин зорчих боломжгүй болсон тул Эгийн голын гүүрээр зорчих автотээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглосугай. Голын ойролцоо буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажилла" гэжээ.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.