СБД-ийн 18 дугаар хорооны иргэнээс “Бэлхийн хашаан дотроос автомашинаа алдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу тус хэлтсийн жижүүр дуудлагыг хүлээн авч шалгахаар гарах үед дээрх машин тус хэлтсийн өмнөх замаар явж байхад нь Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид илрүүлж таслан зогсоожээ.

Машин хулгайлсан этгээд тус хороонд оршин суудаг бөгөөд Нonda fit маркийн автомашиныг цоожтой байхад нь түлхүүр тааруулж СБД-ийн 18-р хороонд оршин суух  "Э" /эр.15н/, мөн тус хорооны  "О" /эр.18н/, "Х" /эр.19н/, "Т" /эр.17н/ нартай хулгайлан унаж явсныг илрүүлсэн байна.