МОСКВА. /TASS/. Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн киноны "Маша+агшаамал" нэртэй анги “YouTube” үзэлтийн тоо нь 4 тэрбум давсан цорын ганц хүүхэлдэйн кино болжээ. Энэ тухай тус цуврал хүүхэлдэйн киноны эрхийг эзэмшигч “Animaccord” компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Дэлхий дахинд алдартай “Маша ба баавгай” хүүхэлдэйн кино дээд амжилтаа гайхуулсан хэвээр байна. “Маша ба баавгай” цуврал нь “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн шилдэг 10 дүрс бичлэгүүдийн нэгт багтдаг цор ганц хүүхэлдэйн кино юм” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан “Маша ба баавгай” цуврал нь арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарсан байдаг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг