Disney кино компанийн D23 үзэсгэлэн яармагийн үеэр Pixar-ын дараагийн бүтээл болох Onward-ыг сурталчилхаар хүрэлцэн иржээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Disney/Marvel студи болон Sony-гийн дунд үүссэн маргаанаас болж уур амьсгал тиймхэн байсан тухай Polygon дамжууллаа. 

Тодруулбал, хоёр компани гэрээний нөхцөлд санал нийлж чадаагүйгээс Том Холланд Marvel студийн Хүн Аалзын дараа дараагийн дүрээс хасагдсан билээ. Тэрбээр энэ асуудалд аль нэг талыг барилгүй тайван хандаж буй нь түүний хэлсэн үгнээс илэрхий ажээ. Том Холландын мэдэгдлийг орчуулан хүргэе:

“Өнгөрсөн долоо хоногт их зүйл болж өнгөрлөө. Гэвч би бүх зүйлд чин сэтгэлээсээ талархаж байна. Би та нарт 3000 хайртай шүү. Бил өнгөрсөн хугацаанд гайхалтай 5 кино бүтээлээ. Миний амьдралын хамгийн гайхалтай 5 жил байлаа. Ирээдүй бидэнд юу бэлдсэнийг хэн мэдэх билээ? Гэхдээ би Хүн аалзын дүрээ үргэлжлүүлэн бүтээж, жаргалтай байна гэдгээ л мэдэж байна. Үнэхээр хөгжилтэй байх байх, гэсэн ч бид ийм шийдвэр гаргалаа. Хүн аалзын ирээдүй өөрчлөгдөх нь, гэхдээ л сонирхолтой, гайхалтай хэвээр үлдэх болно оо. Илүү догь болгох шинэ арга зам хайна.”