Өнгөрсөн сарын 23-нд хөл хорио суларч хүмүүсийн чөлөөт цагаараа очих дуртай үзвэр үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид өмнө нь нээгдээд буй үзвэр, үйлчилгээний газрууд болон тоглолтуудыг танилцуулсан билээ. 

Энэ удаа удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан үзэгчдэд хүрэх гэж буй тоглолтуудаас танилцуулж байна.


Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжиг гуравдугаар сарын 4-14-нийг дуустал өдөр бүр тоглогдоно. 


 "АЛЬФА" театрт "Фауст" постдрамын жүжиг гуравдугаар сарын 5-8-нийг дуустал тоглогдоно.


"Хурд" хамтлаг 'Буцааж нэхэхгүй хайр" тоглолт гуравдугаар сарын 8-ний өдөр Univishion-unilive 88 ;DDSH -900 live , Look тв-ээр тус тус онлайнаар шууд тоглогдоно. 


Эмоци продакшн “Best of Эмоци” тоглолт  гуравдугаар сарын 04-28-нийг дуустал СТӨ-ний тайзнаа өдөр бүр тоглогдоно.


"Миний ээж хөөрхөн" баярын тоглолт "UB PALACE"-д гуравдугаар сарын 8, 9-нд тоглогдоно.


"Бүсгүй чамдаа" хошин урлаг, нийтийн дуучдын нэгдсэн тоглолт МҮЭСТО-нд гуравдугаар сарын 6-нд тоглогдоно. 


МУГЖ М.Бямбажав, "Мөрөөдлийн театр"-ийн уран бүтээлчдийн хамтарсан "Хайртай шүү ээжээ" тоглолт "UB PALACE"-д гуравдугаар сарын сарын 6, 7-ны өдрүүдэд тоглогдоно.


"UB Comedy"-н уран бүтээлчдийн "Гол нь Сэтгэл шдээ..." тоглолт гуравдугаар сарын 7, 8-нд "Shangri-La Ballroom"-д тоглогдоно.


МУГЖ С.Жавхлан "Монголжингоо" баярын тоглолт "Их Наяд" цогцолборын хүлээн авалтын танхимд гуравдугаар сарын 7-нд тоглогдоно.


МУГЖ Ж.Уранчимэг "Хүүхэн хүний хүслэн" уран бүтээлийн тоглолт МҮЭСТО-д гуравдугаар сарын 7, 8-нд тоглогдоно. 


МУСТА Д.Бурмаа "Уянгалаг" баярын тоглолт СТӨ-нд гуравдугаар сарын 7, 8-нд тоглогдоно.