Марихуан үйлдвэрлэгчид "Бид барууны тариаланчдын өртгөөс бага зардалаар гайхалтай каннабисыг нийлүүлж чадна."

Тайланд улс марихуаныг хууль ёсны болгохоор төлөвлөж байгаа бөгөөд тус улс олон тэрбум долларыг эмчилгээний салбарт олж болох боломжтой гэж үзэж байна.

Хэд хэдэн улс орнуудад Канад, Австрали, Израиль, АНУ-ын талаас илүү мужууд эмийн каннабис хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэхдээ Тайланд улс нь Ази тивд хамгийн анхны улс болж, 2025 он гэхэд Америкийн судалгааны багын тооцоолсноор тус салбар нь 55.8 тэрбум ам.долларын борлуулалт хийх боломжтой гэж үзжээ. Уг хуулийг батлуулахаар хуулийн төслийг Үндэсний Хууль Тогтоох Ассемблейд хүргүүлсэн байна.

Марихуан нь Тайланд улсад хууль бус хэвээр байгаа бөгөөд мансууруулах бодис үйлдвэрлэгч гол бүс нутаг хэдий ч мансууруулах бодисын наймаа хийх нь хатуу шийтгэлтэй.

Гэхдээ эмчилгээний марихуаныг Бурханы шашинтнуудын олонхи нь нийгмийн өргөн цар хүрээнд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мансууруулах бодисын хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Тайланд улс энэ өөрчлөлтийг хийхгүй хойшлуулсаар байсан бөгөөд Канад, Австраль гэх орнууд аль хэдийн экпортыг хүртэл хуульчилсан тухай тус хуулийг санаачлагч дурьджээ.