Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу төрийн байгууллагууд маргаашаас 08 цагаас цуглаж  17 цаг 00 минутанд тарахаар болсон юм.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн төр, захиргааны байгууллага, харьяа агентлагууд, дүүргүүдийн захиргаанд нийтдээ 31706 ажилтан, албан хаагчид ажилладаг. Харин бусад төрийн захиргааны төв байгууллагын албан хаагчид буюу яам, агентлагуудын албан хаагчдын тоо 61429 байдаг аж.