Маргааш "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Хүүхдийн баяр"-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх нийтээрээ амрах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.