Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Тусгаар тогтнолын өдөр” болгон бүх нийтээр амардаг байхаар хуульчилсан. Үүний дагуу ирэх даваа гарагт буюу маргааш "Тусгаар тогтнолын өдөр"-өөр бүх нийтээр амарна.

Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм.