Тээврийн цагдаагийн албанаас жил бүрийн энэ өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан.

Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр өнөөдөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаах юм.

Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм.
Манай улсад 1 хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг. Нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог гэсэн статистик бий. Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг.