Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн нийт 16 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11 гэмт хэрэг нь олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдсэн байна. Үүнд Испани улсаас гурав, ХБНГУ-аас хоёр, Нидерландаас хоёр, АНУ-аас хоёр, Тайландаас нэг, Англиас нэг удаа оруулж ирэхийг завжээ.

Тухайлбал, нийт 718,9 гр мөс гэх нэршилтэй бодис, 30,5 гр каннабис, 3021 гр хашиш, 30 гр каннабисын тос, LSD 13 ширхэг ширхэг, экстази 115 ширхэгийг илрүүлжээ. Энэ нь хар зах зээлийн ханшаар 968 сая 818 мянган төгрөг болж байна. Иймд тус хэлтсээс Гаалийн байгууллагатай мэдээлэл солилцох, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.