ТЧА-ны хяналт шалгалтын үеэр СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэгтэй  мансуурсан үедээ машин барьж яваад баривчлагджээ. Тэрбээр 23 настай эмэгтэйн хамт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Сүүлийн үед энэ төрлийн зөрчил цөөнгүй илэрсэн бөгөөд тэдний ихэнх нь залуус байгаа аж.

Хэргийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газар шалгаж байна.