Америкийн "The Wall Street Journal" сэтгүүл нэгэн дугаартаа "Оросын холбооны улс доллараас татгалзах үйл явцад хурдан горимыг тохируулжээ" хэмээн нийтлэжээ

Уг нийтлэлд Москва хотын хэрэгжүүлж буй эдийн засагт долларын гүйцэтгэх үүргийг багасгах зорилт гайхшируулам амжилттай явагдаж байна. БНХАУ-тай үндэсний валютаар хийж буй арилжаа сүүлийн хэдхэн жилийн дотор дөрөв дахин өссөн байна. Мөн доллараас татгалзах үйл явц системтэй болж байгаа бөгөөд Вашингтоны гадаад бодлогын урьдчилан тооцоололгүй байдал нь АНУ-ыг аюултай болгож байгаа тухай анхааруулжээ.


Бүх талаас нь шахан гаргаж байна

Сангийн яам, Эдийн засгийн яам болон Төв банк хамтран боловсруулсан Оросыг доллараас татгалзах төлөвлөгөө оны эцэс хүртэл үргэлжлэх болно. Уг төлөвлөгөөнд рублийг ашигладаг компаниудад татварын хөнгөлөлт болон бусад урамшуулал болох НӨАТ-ын буцаан олголт, аажмаар экспортын рублийн орлогыг буцаах журам зэрэг олгогдох юм. «ОХУ-ын банкууд дахь хувь хүн болон пүүсүүдийн гадаад валютаар хийж буй орлогын эзлэх хувь дээд цэгтээ буюу 37 хувьд хүрсэн 2016 оны оргил үетэй харьцуулахад 26 хувь болтлоо буурсан байна. Харин экспортоос доллараар орж ирж буй орлого 2013 онд 80 хувь байсан бол 68 хувь болтлоо буурчээ.».

Засгийн газрын доллараас татгалзах төлөвлөгөө Оросын компаниудыг экспорт-импорт хийхдээ бусад валют руу шилжихийг санал болгож буй юм. Томоохон тоглогчид доллараас бүрэн татгалзахад бэлэн байгаа гэдгээ харуулаад эхэлсэн байна. Ялангуяа газрын тосны компаниуд болон худалдаачид 2019 оны гэрээний нарийн заалтуудыг ярилцангаа сүүлийн хэдэн долоон хоногийн «ширүүн» хэлэлцээр хийсээр байгаа юм. Гол экспортын бараа болох газрын тосыг тооцоолоход доллараас татгалзах алхмыг ОХУ хийхэд бэлэн байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар америкийн мөнгөн тэмдэгтийг Хятад, Турк, Ирантай хийх тооцооллоос яг одоо хасч болохоор байна гэжээ. Харин ч энэ нь ерөнхий чиг хандлагыг улам ихээр бэхжүүлж өгнө.


ОХУ болон БНХАУ үлгэр жишээ үзүүллээ

«ОХУ америкийн валютаас татгалзахыг зорьж буй улс орнуудын тоонд нэгдэж байна» хэмээн сонин, хэвлэлүүд тэмдэглэж байна. Гэвч энэ томьёолол нь тийм ч оновчтой биш юм. Нэгдэхээс илүүтэй долларын хамаарлыг хэрхэн багасгах вэ гэдгийг худалдааны томоохон түнш болох Хятад улсын жишээгээр харуулж байгаа юм. Өнгөрөгч жил АНУ-тай хийсэн оросын худалдаа 23.6 тэрбум доллар байсан бол Хятадтай 84.9 тэрбум доллар (20.8% өссөн) байжээ. Эндээс харахад америк мөнгөн тэмдэгтийн орон зай улам багассаар...

Дөрвөн жилийн хугацаанд үндэсний валютаар (рубль, юань) хийсэн худалдаа дөрөв дахин буюу 19 хувь хүртэл өссөн бөгөөд үргэжлүүлэн тогтвортой өссөөр байна.

ОХУ, БНХАУ 2013 онд үндэсний валют руу тогтвортой шилжих протоколд гарын үсэг зурсан. Үүний гол зорилго нь бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрэхийг хөнгөвчлөх болон гүйлгэний зардлыг багасгах байсан юм. Гэвч уг систем бүрэн гүйцэт ажиллаагүй. Олон аж ахуй эрхлэгчид үргэжлүүлэн доллараар гүйлгээ хийсээр байсан. Харин одоо нөхцөл байдал өөр байна. Москва болон Пекин долларын өмнө хаалт хийхэд бэлэн болж. Энэ хэлэлцээрт хоёр тал жилийн эцэст гарын үсэг зурж болзошгүй байна.


Турк, Энэтхэг болон бүгд

Өнөөдөр дэлхийн худалдааны 70 хувь нь доллараар хийгдэж байна. Гэвч америкчууд хоолны дуршилаа бууруулах хэрэг гарч байна. Долларын эсрэг хөдөлгөөнд улам олон улс орон нэгдэж байна. Уг хөдөлгөөнд Вашингтоны замбараагүй, түрэмгий гадаад бодлогоос залхсан улс орнууд нэгдэж эхэлжээ. 2017 онд Турк улс Орос руу экспортлож буй бараа бүтээгдэхүүний гүйлгээний 9 хувийг үндэсний валютаар хийсэн бөгөөд энэ тоогоо үргэжлүүлэн өсгөсөөр байх болно гэжээ.

Мөн ОХУ цэргийн техникийн томоохон түнш болох Энэтхэг улстай үндэсний валютаар тооцоо хийхээр болжээ. Олон жилийн хэлэлцээрийн дараа буюу өнгөрсөн 10 дугаар сард гэрээнд гарын үсэг зурсан байна. 5,43 тэрбум долларын гэрээ рублиэр хийгджээ. ОХУ болон Энэтхэг улс гэрээгээ рублиэр хийсэн бол Турк болон Энэтхэг лира болон рупи руу шилжихээр төлөвлөж байна.


Тавцан дээрээс унагана

Дэлхийн банкны урьдчилсан таамгаар «дэлхийн бусад орнуудын» хамтын хичээл зүтгэлийн үндсэн дээр доллар дэлхийн санхүүгийн системд гол үүрэг гүйцэтгэхээ болино гэжээ. Долларыг гурван валютын систем: буюу евро, доллар болон юань (орж болзошгүй) орлох болно.



Эх сурвалж: Ria.ru