Тайландын Паттаяа хотноо болж буй хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг жинд М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг туухайг өргөж хүрэл медалийн эзэн болов.

Энэ удаагийн ДАШТ-ий энэ жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртлээ. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй хоёр дахь хүрэл медаль болж байна.

М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан байсан юм.