Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.

Энэхүү чиглэлд Монгол улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна.

Хуваарийн дагуу Даваа-Баасан гаригт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 49.600 төгрөгөөр үйлчлэх юм.