Монголын хөлбөмбөгийн холбооноос дэлхийн хөлбөмбөгт өөрийн нэрийг мөнхөлсөн домогт тоглогчдыг хөлбөмбөг сонирхогчидтойгоо уулзуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг. 

Энэ удаад Данийн шигшээ баг болоод Английн Манчестер Юнайтед багийн домогт тоглогч, Дэлхийн Шилдэг Хаалгач”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхелийг Монголд урьжээ. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж, хөлбөмбөг сонирхогчидтой уулзахаас гадна МХБХ-ны “Алтан бөмбөг”-ийн ёслолд оролцох аж.

Петер Шмейхел нь  2014 онд гаргасан ОУХБХ-ны домогт 100 тоглогчийн жагсаалтад бичигддэг юм. Түүний амжилтуудаас дурдвал:

Английн Премьер Лигийн аварга: 1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/
УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/
Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998
Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993