33 настай, алдарт хөлбөмбөгчин Кристина Роналдо өнгөрсөн 5 дугаар сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа  "Аваргуудын Лигийн Финалийн сүүлийн тоглолтонд "Ливерпүүл "багтай тоглож ялалт байгууллаа. “Real Madrid" багт тоглох сайхан байлаа” гэж хэлжээ. Энэ нь тус багтай байгуулсан 9 жилийн гэрээгээ дуусгавар болгох дохиог өгсөн юм. 

Роналдо өнгөрсөн жил мөн үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийж байсан. Гэвч Португалийн одыг “Real Madrid" багтай дахин нэг удаа гэрээгээ сунгана гэдэгт хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байсан юм. 

Харин “Real Madrid"  баг Неймартай гарын үсэг зурахаар шийдсэн бөгөөд тус багийг эзэмшдэг La Liga giants нь  Роналдог "Ювентус" багт 100 сая еврогийн үнээр солилцохоор тохиролцсон байна.

2009 онд Роналдог Испанийн баг руу орсноос хойш "Манчестер Юнайтед" баг түүнийг буцаан авахаар 2 удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн. Энэ зун "Манчестер Юнайтед"-ийн дасгалжуулагч Морино нь Фред болон Португалийн залуу тоглогч Диого Далотой 70 сая паундын гэрээ хийсэн юм.  Одоо тус багийн төсвийн үлдэгдэл 90 сая евро байгаа учир  Роналдотай гэрээ хийх бодолгүй байгаа аж.