Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Тус хуралдаанаар “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. 

Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор  манай улсын иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо.