Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа.

Тус үзүүлэлтээр, нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.2 мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.8 мянган хүнээр өсөж 25824 болжээ. Эдгээрийн 13.8 мянга буюу 53.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өнгөрсөн оны 6 дугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 29061 байсан бол энэ оны 6 дугаар сард 25824 хүн болж 3237 хүнээр цөөрөөд буй аж.