Манай улсын нийт хүн амын 12.1 хувьд сонсголын эмгэг илэрч, одоогоор 240 мянга гаруй хүн сонсголын өөрчлөлттэй байна. Тиймээс энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах зорилгоор АНУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран “Нярай болон хүүхдийн сонсголын эмгэг илрүүлэх скрининг” сургалтыг зохион байгуулж байна.