Шинэ коронавирусийн дэгдэлтийн нөхцөл байдлын талаар Эүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт шинээр дөрвөн улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол батлагдаж, нийт 200 улсад бүртгэгдлээ. АНУ өвчлөлийн голомтыг тэргүүлэх эгнээнд орж байна. Мөн Итали, Испани улсад дэгдэлт өндөр байна. Испанид нэг өдөр нас барж буй хүний эзлэх хувь БНХАУ-ын өндөр дэгдэлтийн үеэс давж байна. Мөн тухайн улсын Шадар сайд зэрэг өндөр албан тушаалтай хүмүүс халдвар авсан. Дэлхийн олон орон хөл хорио тогтоож, хэсэгчилсэн арга хэмжээ авч байна. 

Манай улсын хувьд ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагуууд хамтраад өвчлөлийн тав дахь эрсдлийн үнэлгээг өчигдөр хийсэн. Тус үнэлгээгээр манай улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл маш өдөр гэсэн дүгнэлт гарлаа. 

Өчигдөр ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга "Бид бол нэг дэлхийн хүмүүс. Өвчин маш хурдтай тархаж буй учир бүх хүн өвдөх магадлалтай. Хамгийн гол нь эв нэгдэл чухал" гэдгийг дэлхийн улс орнуудад хэлсэн" хэмээлээ.