Дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл энэ оны эхний хагаст 7831 тонн /баяжмал дахь зэс/ болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.38 хувиар буурсан байна. Үүнд ажил хаялт, хүдрийн агуулгын бууралт ихээхэн нөлөөлжээ.

Энэ оны эхний хагаст Чили улс нийт 1787 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэн дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн 23 хувийг дангаараа бүрдүүлсэн бол Перу улс 1117 тонныг үйлдвэрлэн 11 хувийг бүрдүүлжээ.

Манай улсын хувьд 149 мянган тонныг үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 15 дугаар байрт жагсаж, дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн 1.9 хувийг бүрдүүлсэн байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 16837 мянган тоннд хүрч, өнгөрсөн орны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өсчээ. Зэсийн баяжмалын экспортын 57 хувийг БНХАУ руу нийлүүлжээ. Нийт экспортын 29.35 хувийг Перу улс, 24.07 хувийг Чили улс, 8.55 хувийг Монгол улс тус тус бүрдүүлсэн байна.

Мөн хугацаанд манай улсын зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан бөгөөд энэ нь "Оюу толгой" компанийн уурхайн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой.

Энэ оны хоёрдугаар улиралд "Оюу толгой" компанийн олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улиралтай харьцуулахад өссөн боловч борлуулсан зэсийн хэмжээ 5.6 хувиар буурсан гэж тус компанийн цахим хуудаст мэдээлсэн байсан. 2016 оноос хойш "Оюу толгой" компанийн уурхайн хүдрийн агуулга эрс буурсантай холбоотойгоор баяжмал дахь зэсийн агуулга ч мөн буурч байгаа юм.