Дэлхийн оюутан залуусын “Универсиад” наадам Тайваны Тайпэй хотод энэ сарын 19-30-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд 162 орны 7746 тамирчин оролцож спортын 19 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсын тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 47 дугаар байр эзэллээ.