БНЭУ хөл хоригоо 5 дугаар 3 хүртэл сунгалаа.

Манай гарагийн хамгийн их хүнийг хамарсан хөл хорио буюу 1.3 тэрбум хүнийг 3 дугаар сарын 25-наас хойш 21 хоног гэрт нь байлгасан хориг өнөөдөр дуусах ёстой байсан юм.

Гэвч 5 дугаар сарын 3 хүртэл дахин сунгана гэдгээ Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди өнөөдөр мэдэгдлээ. 

"Эдийн засгийн өнцгөөс нь харвал бид маш өндөр үнэ төллөө. Гэхдээ хүний амь нас түүнээс хол үнэ илүү цэнэтэй юм" гэж Моди телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. 

Өмнөд Азийн тус улсад шинэ төрлийн коронавирусын халдвар 10,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 340 гаруй хүн нас бараад байна. Хамгийн өндөр тохиолдол бүртгэгдээд байгаа Мумбай хот, Тамил Наду, Одиша зэрэг мужууд хөл хориог сунгагджээ.

Хөл хоригийн улмаас Энэтхэгийн эдийн засаг ихээхэн нэрвэгдэж байгаагаас ялангуяа ядуучуудад хүнд цохилт болж буй. Олон сая хүн ажилгүй болж, гэртээ харихын тулд олон зуун км газрыг явганаар туулж, зарим нь замдаа нас барж бүр өлсгөлөнд ч нэрвэгдэх болжээ. Жилийн хамгийн чухал үе буюу ургацаа авдаг энэ үед хөдөө аж ахуйн салбар нь ургацаа хураах ажилчид байхгүй, тээвэрлэх ачааны машинууд байхгүй хүнд цохиолтонд орж байна.


Эх сурвалж: Aljazeera