МАН-ын бүлгийн хуралдаан төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Орчноо бүрэн хамгаалалтанд авсан бүлгийн хуралдаанаас тодорхой мэдээлэл ирээгүй байна. МАН-ын бүлэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулалгүйдундын хувилбар барьж байгаа гэсэн мэдээлэл байна.

Тиймээс Ж.Эрдэнэбатынтанхим улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан гол хэргийн эздэд хариуцлага хүлээлгэх байр суурьтай байгаа бололтой. МАН-ын бүлгийн хурал өндөрлөсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаантай. Төрийн байгуулалтын байнгын хороо хэрхэн шийдэхээс хамаарч УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах юм.