Хоёр аймаг, таван суманд өчигдөр /2018.10.07/ нөхөн болон дахин сонгууль  явагдсан. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. 

Мөн орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм. 

Үүнээс Дорноговь аймгийн

Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100 хувиар,

Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61.8 хувиар, АН 38.2 хувиар

Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69.4 хувиар, АН  30.6 хувиар

Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64.7 хувиар , АН 35.2 хувиар

Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70.5 хувиар , АН 29.5 хувийн тус тус санал авсан байна.

Өөрөөр хэлбэл, МАН Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62.6 хувиар , АН 32.3 хувийн санал авч мөн л МАН ялсан байна. 

Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ.