УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

МАН дотооддоо үүссэн зөрчил, хариуцлагын асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хуралдуулсан ч үр дүнд хүрч чадаагүйг харуулж байна. Бага хурлаас хойш буюу өнгөрсөн пүрэв, баасан гарагуудын чуулганы нэгдсэн хуралдаан мөн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдсан юм.