УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаа. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэв.

Ингэснээр бүлгийн гишүүдийн олонх нь дээрх сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулахыг дэмжлээ.